Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМАГ, СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН “ДАРХАН МИНИЙ ХОТ-2018” СПОРТЫН НААДАМ БОЛЖ БАЙНА

2018-03-19

Дархан-Уул аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн ажлын алба, Биеийн тамир спортын газартай хамтран аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд “Дархан-Миний хот 2018” спортын наадмыг /2018.03.17/ спортын ордонд зохион байгуулж байна.
Манай аймаг нь аймаг, сумдын ИТХ-ын нийт 139 Төлөөлөгчтэй бөгөөд аймгийн ИТХ, 4 сумын ИТХурал тус бүр баг бүрдүүлж, спортын наадамд идэвхтэй оролцож байна.

Төлөөлөгчид гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам, биллиард, дартс гэсэн спортын 7 төрлөөр өрсөлдөн хурд хүч, авьяас чадвараа сорьж байна.
“Дархан-Миний хот 2018” спортын наадмын нээлтэд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нар оролцсон бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат спортын наадмыг нээж үг хэлсэн юм. Тэрээр “Ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдон ажиллаж буй аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, нэгдмэл байдлаас орон нутгийн цаашдын хөгжил дэвшил шууд хамааралтай. Энэхүү спортын нөхөрсөг тэмцээн нь Дархан-Уул аймгийн нийт Төлөөлөгчид нэг баг, хамт олон болж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Төлөөлөгчдөд хандан баяр хүргэж, амжилт хүслээ.
“Дархан-Миний хот 2018” спортын наадам гар бөмбөгийн тэмцээнээр эхэлсэн бол одоо сагсан бөмбөгийн тэмцээнээр үргэлжилж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%