Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ДАРХАН МИНИЙ ХОТ-2018” СПОРТЫН НААДАМД ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

2018-03-19

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, Биеийн тамир спортын газартай хамтран аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд “Дархан-Миний хот 2018” спортын наадмыг /2018.03.17/ спортын ордонд зохион байгууллаа. 
Манай аймаг нь аймаг, сумдын ИТХ-ын нийт 139 Төлөөлөгчтэй бөгөөд аймгийн ИТХ, 4 сумын ИТХурал тус бүр баг бүрдүүлж,  спортын наадамд оролцож, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам, биллиард, дартс  гэсэн спортын 7 төрлөөр өрсөлдөн хурд хүч, авьяас чадвараа сорив.
Ингээд “Дархан-Миний хот 2018” спортын наадмын шатарын төрөлд Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Г.Мөнхцэцэг, Шарын гол сумын ИТХ-ын дарга Б.Лхамсүрэн,  даамны төрөлд Орхон сумын ИТХ-ын Төлөөлөгч Ц.Нацагдорж, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Г.Мөнхцэцэг тэргүүлсэн бол дартсын төрөлд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Эрдэнэсүх, Хонгор сумын ИТХ-ын Төлөөлөгч Ж.Энхжаргал, ширээний теннист Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Д.Жамбалдорж, Шарын гол сумын ИТХ-ын Төлөөлөгч Ц.Цэцэгмаа нар тэргүүн байрыг эзэллээ. 
Харин багийн спорт буюу гар бөмбөгийн тэмцээнд аймгийн ИТХ-ын баг тамирчид 4 ялалтаар тэргүүн байр  эзэлж, Шарын гол, Орхон сумын баг удаалсан бол сагсан бөмбөгийн төрөлд Шарын гол сумын ИТХ-ын баг тамирчид тэргүүн байранд орж, аймгийн ИТХ-ын баг 3 дугаар байранд орж, Хонгор сумын ИТХ-ын баг тамирчид удаалсан амжилттайгаар тэмцээн өндөрлөсөн юм. 
Багийн дүнгээр Шарын гол сумын ИТХ 31 оноогоор тэргүүн байр, Хонгор сумын ИТХ 2 дугаар байр, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн баг 3 дугаар байрыг тус тус эзэллээ.
Аймгийн ИТХ-ын санаачлагаар зохион байгуулагдсан тус  тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%