Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа

2018-03-19

2018 оны 03 дугаар сарын 18-нд Оросын холбооны улсын Ерөнхийлөгчийн явагдлаа. Нийтдээ энэ өдөр ОХУ-ын сонгуулийн насны 80 сая иргэн, сонгуулийн 43,271 санал авах байранд очиж саналаа өгөх юм байна. Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий консулын харьяанд 2 сонгуулийн хэсэгт нийтдээ 14  хүн ажилласан байна. 8230 дугаар хэсгийн хороо Дархан-Уул аймгийн Ерөнхий консулын байранд байрлаж байгаа бөгөөд энд Дархан, Сэлэнгэ, Алтанбулаг, Зүүн бүрэн, Зүүнхараад оршин сууж нийт 135-н иргэн хамрагдах ажээ. Харин 8231 дүгээр хэсгийн хороо нь Эрдэнэт хотод байрлаж байгаа бөгөөд энд Хөвсгөл, Эрдэнэт, Булган аймагт оршин сууж байгаа нийт 235-н иргэн санал өгөх ажээ.


ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 8 нэр дэвшигч өрсөлдсөнөөс бие даан нэр дэвшсэн Владимир Путин урьдчилсан дүнгээр 76.47 хувийн санал авсан бол Коммунист намаас нэр дэвшсэн Павел Грудинин 11.99 хувь, Либерал Ардчилсан намаас нэр дэвшигч Владимир Жириновский 5.82 хувийн санал авчээ. Бусад нэр дэвшигчид тус бүртээ хоёр хувийн санал ч авсангүй.


Владимир Путин өмнө нь сонгуульд гурван удаа ялалт байгуулахдаа 76 хувийн саналд хүрч байгаагүй юм. 2000 онд 52.90 хувь, 2004 онд 71.31 хувь, 2012 онд 63.60 хувийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан бол энэ удаад ийнхүү өмнөх амжилтаа ч давжээ. ОХУ-ын сонгууль өгөх эрхтэй иргэдийн 67 хувь нь саналаа өгсөн нь маш идэвхтэй оролцсоны илрэл болж байна. Урьдчилсан дүн тодорхой болсны дараагаар Владимир Путин Улаан талбайд зассан тайзан дээр гарч, ард түмэндээ талархлын үгээ хэлжээ.


“Та бүхэндээ баярлалаа. Москвагийн энэ хүйтэн шөнөөр эх орныхоо төв талбайд цуглаж, намайг дэмжиж буйд талархаж байна. Өнөөдөр саналаа өгсөн хүн бүр манай улсын үндэсний том шигшээ багийн гишүүн юм. Сүүлийн хэдэн жил хүндрэл бэрхшээл чамгүй тулгарсан тул би ингэж тодорхойлж байгаа юм. Саналаа надад өгсөн нь илүү хариуцлагатай, илүү үр дүнтэй ажиллана гэж найдаж буйгаа илэрхийлсэн явдал гэж ойлгож байна. Бид бол олон сая хүн амтай маш том баг. Бид гарцаагүй амжилтад хүрэх болно!” хэмээн Владимир Путин өгүүлсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%