Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2018-03-19


Цайхун сургууль дараах ажлын байрандаа багш сонгон шалгаруулж авна. Үүнд:
-- Бага ангийн багш
-- Хятад хэлний багш
Ажлын байрны өрсөлдөх давуу талууд:
1. Цалин урамшууллын уян хатан тогтолцоо. Төрийн ба хувийн хэвшлийн ЕБ-ын сургуулиудтай ажил олгогчийн хувьд өрсөлдөх бодлого баримталдаг. Тус сургуулийн багшийн үндсэн цалинг ТҮБД сүлжээг баримтлан тогтоодог бөгөөд дараах нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг сар тутам олгодог. Үүнд:
Хөдөлмөрийн гэрээний дагуу: 
-- Зэргийн нэмэгдэл 10-20% 
-- Анги удирдсан багшийн нэмэгдэл 10-30%
-- Сургалтын хэрэглэгдэхүүн, кабинетын нэмэгдэл 5%
-- Орон нутгийн багшийн нэмэгдэл 8%
-- Заах аргын нэгдлийн ажлыг удирдсан буюу нэгдлийн ажилд идэвх оролцоотой ажилласан багшийн нэмэгдэл 5-10%
-- Ур чадвар, улирлын ажлын үр дүнгийн нэмэгдэл 20-50% /улирлын ажлыг 3 сар тутам дүгнээд сар тутам олгодог/
-- Бүтээлч ажлын нэмэгдэл 5-50% /улирлын ажлыг 3 сар тутам дүгнээд сар тутам олгодог/
-- Олимпиад, уралдаан, тэмцээний амжилтын оноонд харгалзах үндсэн цалингийн тодорхой хувьтай тэнцэх нэг удаагийн мөнгөн урамшуулал /хичээлийн жилийн төгсгөлд тооцож 9-р сард олгодог/
Хамтын гэрээний дагуу:
-- 5 жил ажилласан багшид 6 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж
-- Тус сургуульд 10-аас дээш жил ажилласан багшийг тэтгэвэрт гарах үед олгох 36 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж /Банкинд хамтын данс нээж, жил тутам зузаатган баталгаажуулдаг/ 
-- Багш ажилтны нэг хүүхдийг үнэ төлбөргүй, дараагийн хүүхдийг 50%-ийн хөнгөлөлттэй сургадаг
-- Хятад хэлний нэг жилийн оройн курс үнэ төлбөргүй 
-- Унааны нэмэгдэл 400 төгрөг /ажлын өдөр тутам/
2. Багшийн хийж гүйцэтгэж буй судалгааны ажил, ном гарын авлагыг ивээн тэтгэж хэвлүүлэх, түгээн сурталчлах боломж 
3. Багш ажил үүргээ цаг тухайд, чанартай сайн гүйцэтгэж байгаа нөхцөлд багшийн хувийн цагийн менежмент, чөлөөт байдлыг ханган ажилладаг. 
4. Ажлын байрандаа хөгжиж, мэргэжлээрээ ахин дэвших боломж
5. Харилцан хүндлэл, ойлголцлыг чухалчилсан, эвсэг уур амьсгалтай, цомхон бүрэлдэхүүн
Харилцах утас: 99405231

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%