Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын дарга бүтээн байгуулалтын ажиллуудтай танилцаж байна.

2014-08-25

Дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнийн санаачилгаар 1, 2, 3, 5-р хороонд Нийслэлийн Авто Замын захиалгаар хийгдэж байгаа хороолол дундах ус зайлуулах шугамын ажил, хороодод ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж биечлэн танилцаж үнэлэлт дүгнэлт өглөө. Энэ үеэр 2-р хорооны Засаг дарга, Төлөөлөгч М.Энхмаа, 3-хорооны Засаг дарга Д.Ичин-Отгон болон хороодын иргэдтэй уулзан тэдний саналыг сонсон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгч компаниудад нь уламжлалаа. Нийслэлийн төсвөөр хийгдэж байгаа ус зайлуулах шугамыг нарны замын шугамтай холбох уг ажлыг "Грин Маунт" ХХК хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд тус компанийн ерөнхий инженер, ажилчидтай уулзан тулгарч буй саад бэрхшээл, санал зэргийг нь хүлээн авч ОНХС-гийн болон бусад хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэгч компаниудтай уялдаа холбоогоо сайжруулан нэгнийхээ хийж гүйцэтгэсэн ажлыг ахин дахин гүйцэтгэж чөдөр тушаа бололгүйгээр цаг хугацаа алдалгүй, чанартай сайн гүйцэтгэх, хороодын Засаг дарга нар, СӨХ болон иргэдтэй харилцан холбоотой ажиллахыг зөвлөж, иргэдэд тав тухтай, тохилог орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаад талархаад хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно хэмээн саналаа илэрхийллээ.

 

 

1, 2, 3, 4, 5-р хороонд хийгдэж байгаа шугам холболтын ажил 90 орчим хувийн гүйцэтгэлтэй яваа бөгөөд энэ сарын 31-ны байдлаар дуусгах төлөвлөгөөтэй юм байна. Ус зайлуулах шугамны замын хашлаганд ус урсаж орох нүх гарган шүүлтүүр хийгдэж, мөн тохижилтын ажлууд хийгдэхийг иргэдэд мэдээллэж байна.


ИТХ-ын даргын бүтээн байгуулалтын ажилтай танилцах явц ирэх өдрүүдэд дараагийн хороодоор үргэлжлэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%