Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Манай аймагт цэвэр усны шугамын иж бүрэн шинэчлэл хийгдэнэ

2018-03-20

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын Улаанбаатар хот дахь томилолт үргэлжилж байна. аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх нар /2018.03.16/ Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнтэй уулзалт хийлээ. Уулзалтаар Дархан-Уул аймгийн хэмжээнд цэвэр усны шугамын талаарх мэдээллийг өгөхийн зэрэгцээ зөвхөн 3 дугаар сард нийт 7 удаагийн том хэмжээний цэвэр усны шугамын гэмтэл гарсан талаар мэдээллээ. Тус гэмтлийн улмаас сургууль, цэцэрлэг боловсролын байгууллагын үйл ажиллагаа доголдож, нийтийн эзэмшлийн зам талбай, зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч, “Жишиг хороолол-1” төслийн хүрээнд хийгдсэн ногоон байгууламж, явган хүний зам доорх шугам хагарснаас үүдэж бүтээн байгуулалтын ажлууд эвдэрч сүйдсэн зэрэг ихээхэн хохирол орон нутагт учраад байгааг тайлбарласан байна. Дархан хотын цэвэр усны шугамыг 2012 онд “Алъяанс Тек” ХХК 12 цэгт хэсэгчлэн завсарласнаас хойш шинэчлэл хийгдээгүй тул шугамууд хуучирч сүүлийн жилүүдэд ихээхэн гэмтэл гарч байгаа ажээ. Иймээс өнөөдрийн уулзалтаар шугамын эвдрэл аваарыг арилгаад зогсох биш, цэвэр усны шугамыг иж бүрнээр нь шинэчлэх асуудлыг Төрийн нарийн бичгийн даргад тавьж, үр дүнд нь 5.8 тэрбум төгрөгийн дэмжлэг авахаар болсон таатай мэдээг Дарханчууд та бүхэндээ дуулгаж байна. Шугамын шинэчлэлийн зураг төсвийг аймгийн Захирагчийн алба, яамны холбогдох газруудтай хамтран хийхээр болжээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%