Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН УДИРДЛАГУУДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2018-03-21

Цаг агаар дулаарч шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас үе шаттайгаар хийж байна. Нэгдсэн эмнэлгээс аймгийн ЗДТГ хүртэлх далан сувгуудад хамгаалалтын бүс тогтоож, шөнийн эргүүлийг өнөөдрөөс эхлэн явуулж байна. Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 9 их дээд сургуулийн захирлуудтай өнөөдөр /2018-03-20/ оройн 20:30 цагт аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр уулзалт хийж дараах үүрэг даалгавруудыг өгсөн байна. Үүнд: 

1. Сургууль тус бүр дээр хариуцлагатай жижүүр ажиллуулах
2. Оюутан сурагчдын дотуур байрны ирцэд анхаарах
3. Орой үдшийн цагаар олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх талаар үүрэг чиглэл өглөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%