Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХӨДӨЛГӨӨН, ЭРҮҮЛ МЭНД: АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ХАМТ ОЛОН ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛЫГ ӨГЛӨӨ БОЛГОН УРИАЛГЫГ ГАРГАЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ..

2018-03-23

Орчин үед хүмүүсийн ахуй амьдралд автомат ажиллагаатай, хөдөлмөр хөнгөвчилсөн олон төрлийн багаж төхөөрөмж нэвтэрснээр өдөр тутам хийж байдаг идэвхтэй хөдөлгөөн эрс багассан байна. Ихэвчлэн суугаа ажилтай байдаг албан хаагчид нь цахилгаан шат хэрэглэхгүйгээр шатаар өгсөх, хэн нэгнийг утсаар бус очиж дуудах зэрэг энгийн үйлдлүүд нь хөдөлгөөний идэвхтэй байдлаа хадгалахад их тустай юм.

Дасгал гэдэг нь эрүүл чийрэг, зөв галбиртай болох, түүнийгээ хадгалж байхын тулд тодорхой үйлдлийг зорилготой, төлөвлөгөөтэй, олон давталттай, эрэмбэ дараалалтай хийдэг хөдөлгөөний цэгцтэй жор юм.

Дасгал хөдөлгөөн нь хүний бие махбодын илч зарцуулалтыг сайжруулж, бодисын солилцоог эрчимжүүлснээр биед хуримтлагдах хортой бодисоос чөлөөлөхөд ач холбогдолтой. Тухайлбал ажилдаа явах ба гэртээ харихдаа өдөр бур явган алхах, эсвэл зөөлөн шогшиж гүйх нь дасгал хөдөлгөөний нэг хэлбэр юм.

Зарим хүмүус чөлөөт цаггүй, бололцоо муутай, мэдлэггүй, дадал хэвшилгүй зэрэг шалтгааны улмаас дасгал хийдэггүй эсвэл дасгал хөдөлгөөн хийх сонирхолгүй байдаг. Энэхүү хандлага нь хүмүүсийг хөдөлгөөний хомсдолд хүргэдэг байна.

Хөдөлгөөний дутагдал дэлхийн өвчлөлийн тэргүүлэх дөрөв дэх эрсдэлт хүчин зүйл бөгөөд дэлхий даяарх үхлийн 6%,

хөхний болон бүдүүн гэдэсний хорт хавдрын гол шалтгааны 21-25%, чихрийн шижин өвчний  30%, зүрхний ишемийн өвчин үүсгэхэд 30%,  артерийн даралт ихдэх, ясны сийрэгжилт, үе мөчний өвчнүүдийн гол шалтгаан болж байна.

             Зохисгүй хооллолт, буруу зуршлаас гадна идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг хэдий ч удаан хугацаагаар суугаа ажил эрхлэх нь эдгээр өвлөлийн шалтгаан болж байна. Иймээс тогтмол хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэндийг сайжруулах, өвчлөх, цаг бусаар эндэх эрсдлийг бууруулах ач холбогдолтойгоос гадна физиологийн төдийгүй хувь хүний сэтгэл зүйд эерэг нөлөөг үзүүлдэг.
          Хөдөлгөөн хүний сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж улмаар 
зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, зүрхний цусан хангамжийг нэмэгдүүлэн эргэлдэх цусны хэмжээг ихэсгэдэг бол нөгеө талаас триглицерид болон нийт холестриний хэмжээг бууруулдгаас гадна  сэтгэх, анхаарлаа төвлөрүүлэх, өөрөө өөрийгөө хүндлэх, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, гутрал ба хямралд өртөх эрсдэл нь багасдаг байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%