Дархан-Уул аймагт жүдо бөхийн
спортыг хөгжүүлэх, өсвөр үеийн тамирчдын техник, ур чадварыг дээшлүүлэх, хүүхэд
залуучуудад бие бялдрын болон оюун санааны хүмүүжил олгох, 2018 оны Улсын
аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор
Төвийн бүсийн Жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 03 дугаар
24-нөөс 25-ны өдрүүдэд Спортын ордонд зохион явууллаа. Тэмцээнд нийтдээ Орхон, Төв, Сэлэнгэ, Булган,
Дархан-Уул аймгуудын 22 багийн 408 тамирчид оролцжээ. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй
төрлөөр явагдсан бөгөөд багийн дүнгээр эмэгтэй төрөлд:
- 1-р байранд Д.Балжинням дасгалжуулагчтай
Дархан-Уул аймгийн баг тамирчид,
- 2-р байранд Д.Оюунтөмөр дасгалжуулагчтай Сэлэнгэ
аймгийн баг тамирчид
- 3-р байранд Д.Сарангоо дасгалжуулагчтай
Шинэ-Бадрах дэвжээний баг тамирчид
Эрэгтэй төрөлд багийн дүнгээр
- 1-р байранд Б.Батболд дасгалжуулагчтай Сэлэнгэ
аймгийн баг тамирчид,
- 2-р байранд Н.Нямдорж дасгалжуулагчтай Хангарьд
спорт клубын баг тамирчид
- 3-р байранд Д.Балжинням дасгалжуулагчтай
Дархан-Уул аймгийн баг тамирчид тус тус шалгарчээ.Энэхүү тэмцээнд Дархан-Уул
аймгаас 41 жинд нийт 78 тамирчид оролцож, 42 тамирчин Жүдо бөхийн Улсын аварга
шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан байна.