Төвийн бүсийн Волейболын аварга
шалгаруулах Идэрчүүдийн тэмцээн манай аймагт энэ сарын 20-ны өдрөөс эхлэн 3-н
өдрийн турш амжилттай зохион явагдлаа. Тэмцээнд Төв, Сэлэнгэ, Өмнөговь,
Дундговь, Дархан-Уул аймгийн 6 багийн 160 гаруй тамирчид амжилттай оролцож
аваргуудаа шалгаруулсан байна. Тэмцээний хаалтын үйл ажиллагаа /2018.03.22/ Биеийн тамир спортын ордонд боллоо. Хаалтын арга хэмжээнд
Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, БТСГ-ын дарга Н.Батлав,
ШУТИС-ийн ДаШУТИС-ийн захирал н.Батбаатар нар оролцож аваргуудад шагналыг нь
гардуулан өглөө.
Эрэгтэй
төрөлд:
1 дүгээр байранд Сэлэнгэ аймгийн баг тамирчид
2 дугаар байранд Дундговь аймгийн баг тамирчид
3 дугаар байранд Өмнөговь аймгийн баг тамирчид оржээ.
Эмэгтэй төрөлд:
1 дүгээр байранд Дундговь аймгийн баг тамирчид
2 дугаар байранд Сэлэнгэ аймгийн баг тамирчид
3 дугаар байранд Өмнөговь аймгийн баг тамирчид тус тус шалгарчээ.