Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төв аймгийн 27 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар сургалтанд хамрагдлаа

2018-03-26

Удирдлагын Академийн мэргэжил дээшлүүлэх институтээс 2018 оны 3-р сарын 19-22 ны өдрүүдэд богино хугацааны зорилтот танхимын сургалтыг зохион байгуулж аймгийн 27 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар хамрагдлаа.

Тус богино хугацааны зорилтот танхимын сургалтаар Нутгийн өөрийн удирдлага, Бодлого төлөвлөлт, зохион байгуулалт сэдвийн хүрээнд:

-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, албан бичигт тавигдаж буй шаардлага

-Төрийн албаны шинэтгэл

-Ажлын байрны шинжилгээ, тодорхойлолт 

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон түүний үзэл баримтлал

-Төсвийн ил тод байдалд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрэгжүүлэх хяналт зэрэг хичээлүүд заагдсан бөгөөд аймгийн 27 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар бүрэн хамрагдаж үнэмлэхээ гардан авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%