Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН” АЯН ЗОХИОН БАЙГУУЛНА

2018-03-28

Тус аймгийн нутаг дэвсгэрт 2018 оны эхний 2 сарын байдлаар 31 холбогдогчтой, 24.8 сая төгрөгний хохиролтой, 56 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд гэмт хэргийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2 нэгж буюу 3.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд иргэдийн хариуцлагагүй байдал, хууль эрх зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох сонирхол, хувь хүний ёс суртахуун, зан заншил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хандлага, сэтгэлгээ иргэдийн дунд төлөвшөөгүй байдал, архидалт, зарим иргэдийн аливаа асуудалд хүлээцтэй ханддаггүй байдал зэрэг шалтгаан нөхцөл, хүчин зүйл нөлөөлсөн байна. Нийгмийн аливаа сөрөг үзэгдэл хувь хүний хариуцлагаас үүдэлтэй.

Тухайлбал: Гэмт хэрэг үйлдэгдэхэд дээрх олон шалтгаан нөхцөл, хүчин зүйл нөлөөлсөн байдаг ч хамгийн гол шалтгаан нөхцөл нь хувь хүний хариуцлагагүй байдал болоод байна.

Иргэн бүр хариуцлагатай, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг, ёс заншил, ёс суртахуунаа дээдэлдэг, үр хүүхдийн хүмүүжилд онцгой анхаарал хандуулдаг, нийгмийн сайн сайханы төлөө өөрийн хувь нэмрээ оруулдаг болвол бид энэ нийгэмд болж байгаа сөрөг хүчин зүйлээс ангижирч чадна.

Хамгийн гол нь иргэн бүр хариуцлагатай байх сэтгэлгээгээ төлөвшүүлэх асуудал байгаа юм. Хариуцлагатай ирээдүй хариуцлагатай өнөөдрөөс эхэлнэ. Хүн бүр хийж буй ажил, эрхэлж буй мэргэжил, зорьж буй мөрөөдөлдөө тууштай үнэнч байхаас л хариуцлагатай ирээдүй шууд хамаарна.

Иймд тус Цагдаагийн газраас санаачлан иргэн бүрийн хариуцлагыг дээшлүүлэх, хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөллийн “БИ ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН” аяныг Өлгий сумын ГХУСАЗСЗ-тэй хамтран 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд 30 хоногийн хугацаатай зохион байгуулахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%