Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИТХ, СУМДЫН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР МАНАЙ АЙМАГТАЙ ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

2018-03-28

 

Аймгийн ИТХ-ын даргад  Дундговь аймгийн ИТХ-аас хүсэлт тавьсаны дагуу энэ сарын 23-ны өдөр Баянчандмань, Борнуур сумын ИТХ-тай хамтран Дундговь аймгийн ИТХ-ын Ажлын алба, 15 сумын ИТХ-ын Нарийн бичгийн нарын төлөөллийг аймгийн ИТХ-ын Ажлын албанааас хүлээн авч Баянчандмань сумын ИТХ-ын  үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулан ажиллаа.

Тус үйл ажиллагааны үеэр Баянчандмань сумын ИТХ-ын дарга н.Х асбаатар сум орон нутаг, ИТХ-ын үйл ажиллагааны тэргүүн туршлагын талаар танилцуулж, тус суманд үйл ажиллагаа явуулж буй Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцуулж Дундговь аймгийн хүүхэд залуусыг сургах боломжтой эсэх талаар санал солилцож ажиллаа.

Мөн Дундговь аймгийн  төлөөллийг Борнуур суманд байрлах “Аглаг бүтээлийн хийд”-тэй танилцуулж, тус хийдийн Тэргүүн, бурханч лам Г.Пүрэвбат цаашид хийгдэх хийдийн бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%