Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Цэмцгэр Баруун-Урт хотын төлөө Аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон 2013 оноос 2 хэсэгт ургуулж тарьсан 60 ширхэг модныхоо орчны хогийг түүж цэвэрлэлээ.

2018-03-29

Аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон 2013 оноос 2 хэсэгт ургуулж тарьсан 60 ширхэг модныхоо орчны хогийг түүж цэвэрлэлээ.Дашрамд хэлэхэд орчны хогийг цэвэрлэж байх явцад 2013 оноос эхлэн иргэд олон нийт аж ахуй нэгж, албан байгууллагын хамт олон та бидний хөлс хүч, цаг зав, хөрөнгө санхүүгээ зарцуулан нэгэн зэрэг, нэг өдөр хамтын хүчээр тарьж ургуулсан олон зуун мод малын хөлд болон хүн гэх хувь заяаны тодотгол болсон та бидний буруутай үйл ажиллагаанаас болж устаж үгүй болж сэтгэл гонсойлгосон олон олон таагүй дүр зураг ажиглагдлаа. Иймээс иргэд олон нийт аж ахуй нэгж, албан байгууллагын хамт олон та бүхнийг хотоосоо нэг гарч агаар салхинд гарахын сацуу харъяа хэсэг газар тарьж ургуулсан ногоон байгууламжуудруугаа нэг анхаарч орчны цэвэрлэгээг гүйцэтгэвэл ёстойл нэг цэмцгэр Баруун-Урт хот болох төлөвтэй байгааг уриалж байна. Манай байгууллагын хувьд сар, улирал, жил бүр тарьж ургуулсан модруугаа анхаарч төлөвлөгөөт ажил болгон нөхөн сэргээлт болон усалгаа арчилгааг хийж гүйцэтгэдэг билээ.Тун удахгүй хаягийн шинэчлэлт болон нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг дахин хийхээр төлөвлөж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4481
3115 / 70%
863 / 19%
246 / 5%
257 / 6%