Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГАМШГИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР АЙМГИЙН ЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧИД ДАДЛАГА СУРГУУЛИЛТАД ХАМРАГДЛАА

2018-03-29

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гарагт 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргадаг. Энэ үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагддаг. Өнөөдөр /2018.03.29/ Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын албан хаагчид дуут дохиогоор ажлын байраа орхин гарч заасан цэгт цугларсан юм. 
Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед хэний ч туслалцааг авч чадахгүй болох хүндрэл учирч болзошгүй. Иймд иргэн бүр хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангаж үүргэвчиндээ гамшгийн үед хэрэглэх гар чийдэн, эмийн сан, хоол хүнс, дулаан хувцас, бичиг баримт зэрэг шаардлагтай зүйлийг бүрдүүлсэн байх ёстой. Энэ бүхнийг өнөөдрийн дадлага сургуулилтын үеэр Онцгой байдлын Газрын орлогч, УСХТ-ийн дарга Б.Ганхүү шалгаж заавар зөвлөгөөг өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%