Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сургагч багш нарыг бэлтгэх сургалт 2013 оны 10-р дугаар сарын 14-18-нд “Энхийн төлөө” цогцолбор төвд 5 хоног явагдлаа

2013-10-20

Улсын Их Хурлын Төрийн Байгуулалтын байнгын хороо, Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн ИТХ-ын нийт Төлөөлөгчдөд зориулсан үндэсний хэмжээний сургалтын Сургагч багш нарыг бэлтгэх сургалт 2013 оны 10-р дугаар сарын 14-18-нд “Энхийн төлөө” цогцолбор төвд 5 хоног явагдлаа. Аймаг бүрийн ИТХ-аас 2, Нутгийн удирдлагын холбоо, Баг сумдын Үндэсний холбооноос тус бүр 10, нийт 62 сургагч багш бэлтгэгсэн байна. Сургагч багш нар шинээр сонгогдсон Төлөөлөгчдөд зориулсан Нутгийн өөрөө удирдах байгууллага:Үндсэн хуулийн болон эрх зүйн хүрээ; Хурлын дэг, хуралдааныг зохион байгуулах; Төсөв, санхүү; Иргэний оролцоо; Ёс зүй, авлигаас урьдчилан сэргийлэх; Байгаль орчин, ногоон хөгжил; Хүний эрх, жендэр зэрэг нийт 8 сэдвийн 42 цагийн суурь сургалтын агуулга, арга зүйг үзэж судласан байна. Удирдлагын Академи, Хүний эрхийн комисс, Авлигалтай тэмцэх газрын багш, судлаач нар сургалтын агуулгыг, заах арга зүйтэй нь хослуулан боловсруулж Сургагч багш нарт хүргэлээ. 
Сургагч багш нар аймгийн сумдын ИТХ-ын нийт Төлөөлөгчдийн сургалтыг 2013 оны 11 сар болон 2014 оны 1, 3-р дугаар саруудад 5-7 аймгаар ээлжлэн зохион байгуулж Монгол улсын ИТХ-ын нийт Төлөөлөгчдийг энэхүү суурь сургалтанд хамруулах юм. Эхний 5 аймгийн сургалт 2013 оны 11-сарын 4-нөөс эхлэх бөгөөд бусад аймгуудын сургагч багш нар уригдаж оролцон дадлагажих, мөн туршлага судалж ажиллана. 
НҮБХХ, УИХТГ
“НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛ
ИТХ-ын Төлөөлөгчдийн сургалтын 
СУРГАГЧ БАГШ НАР 
2013 оны 10-р сарын 14-18

1. Завхан Ц. Балхярваа ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
2. Завхан Г. Амарсайхан НӨУБ хариуцсан ажлын албаны ажилтан 
3. Увс А. Оюунбат ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга
4. Увс Н. Энхжаргал Хууль эрх зүй, дотоод ажил эрхэлсэн ахлах мэргэжилтэн
5. Баян-Өлгий Санатбек Төлөөлөгч
6. Баян-Өлгий Б. Бекболат Төсвийн байнгын хорооны дарга
7. Дорнод Н. Хүрэлбаатар Тэргүүлэгч
8. Дорнод Ө. Насантогтох Хурлын ажлын албаны ажилтан
9. Хөвсгөл С. Цогтоо Ажлын албаны ахлах ажилтан
10. Хөвсгөл Ч. Ганбаатар Тэргүүлэгч төлөөлөгч
11. Ховд Б. Энхтуяа Ажлын албаны мэргэжилтан
12. Ховд Б. Баттүвшин Эдийн засаг, үйлдвэрлэл, өмчийн харилцааны хэлтсийн дарга
13. Өмнөговь Д. Мядагсүрэн Нарийн бичгийн дарга
14. Өмнөговь Ж. Тунгалаг Тэргүүлэгч төлөөлөгч
15. Өвөрхангай Т. Гончигдорж Нарийн бичгийн дарга
16. Өвөрхангай Б. Балжинням Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтан
17. Дундговь Н. Эрдэнэ-очир Нарийн бичгийн дарга
18. Дундговь Г. Хишигдаваа Даргын туслах, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн
19. Сэлэнгэ Ц. Рэгзэдмаа Аймгийн хурлын Төлөөлөгч, Жавхлант сумын Засаг даргын орлогч
20. Сэлэнгэ Э. Оюунболд Хурлын хуралдаан, орон нутгийн хурал хариуцсан ажилтан
21. Булган Д. Батчулуун Нарийн бичгийн дарга
22. Булган Л. Алтангэрэл Тэргүүлэгч, төлөөлөгч
23. Архангай Ж. Эрдэнэчимэг Архив бичиг хэрэг хариуцсан ажлын албаны ажилтан
24. Архангай Б. Анхтуяа Иргэний танхим, сургалт сурталчилгаа хариуцсан ажлын албаны ажилтан
25. Дорноговь Б. Эрдэнэцэцэг Нарийн бичгийн дарга
26. Дорноговь Б. Адилбиш Төлөөлөгч
27. Говь-Алтай В. Рэнцэндорж Нарийн бичгийн дарга
28. Говь-Алтай С. Билэгбаатар Ёсөнбулаг сумын ИТХ-ын дарга
29. Баянхонгор Д. Юндэнбазар Нарийн бичгийн дарга
30. Баянхонгор Т. Бат-Очир Тэргүүлэгч төлөөлөгч
31. Төв А. Идэрпүрэв Нарийн бичгийн дарга
32. Төв П. Батжаргал Төлөөлөгч, Төсөв, санхүү, эдийн засаг, дэд бүтцийн хорооны гишүүн
33. Хэнтий Ө. Цогбадрах Нарийн бичгийн дарга
34. Хэнтий Д. Аюурбунь Тэргүүлэгч, төлөөлөгч
35. Сүхбаатар Б. Батбаатар Баруун-Урт хотын ИТХ-ын төлөөлөгч
36. Сүхбаатар Ж. Жаргалсайхан Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга
37. Говь-сүмбэр Ч. Батжаргал Нарийн бичгийн дарга
38. Говь-сүмбэр А. Долгор Төлөөлөгч
39. Дархан-Уул Б. Батжаргал Төлөөлөгч
40. Дархан-Уул Р. Эрдэнэбаяр Тэргүүлэгч, төлөөлөгч
41. Орхон Д. Доржпүрэв Тэргүүлэгч, төсөв, эдийн засгийн байнгын хорооны дарга
42. Орхон С. Цэгмэд Нарийн бичгийн дарга

Монголын Нутгийн удирдлагын холбооны сургагч багш нар
43. 44 Улаанбаатар Б.Баттүвшин МНУХ-ны УЗГ НИТХ-ын иргэний оролцооний хэлтсийн дарга/доктрант/
44. Улаанбаатар П.Янжинлхам МНУХ-ны ажлын албаны дарга 
45. Улаанбаатар Ц.Санжаа МНУХ-ны сургагч багш /доктрант/
46. Улаанбаатар Б.Хандсүрэн МНУХ-ны гишүүн сургагч багш

47. Ховд С. Сандагсүрэн Ховд аймаг дахь Ногоон алт төслийн менежер
48. Улаанбаатар О.Буянтогтох МНУХ-ны гишүүн /магистр/ 
49. Архангай П. Энхтайван МНУХ-ын гишүүн
50. Улаанбаатар Л. Саранцэцэг Төрийн удирдлагын магистр
51. Улаанбаатар Ж. Батбаясгалан Төрийн удирдлагын менежер
52. Улаанбаатар Э. Анхбаяр Англи хэлний багш

Монголын Баг, сумдын үндэсний холбооны сургагч багш нар
53. 53 Улаанбаатар С. Сувдаа Монголын баг, сумдын үндэсний холбооны захирал
54. Улаанбаатар З. Пүрэвдулам Монголын баг, сумдын үндэсний холбооны ажилтан 
55. Дорноговь Ж. Зоригтбаатар Дорноговь аймаг дахь Монголын баг, сумдын үндэсний холбооны тэргүүн 
56. Завхан Л. Лхамсүрэн Завхан аймаг дахь Монголын баг, сумдын үндэсний холбооны тэргүүн 
57. Өмнөговь Ц. Болормаа
МБСҮХ-ны Өмнөговь аймаг дахь дэд тэргүүн 
58. Увс Д. Тогтох Увс аймаг дахь Монголын баг, сумдын холбооны тэргүүн
59. Дорнод Ш. Данзмаа Дорнод аймаг дахь Монголын баг сумдын үндэсний холбооны тэргүүн 
60. Өвөрхангай П. Алтангэрэл Өвөрхангай аймаг дахь Монголын баг сумдын үндэсний холбооны дэд тэргүүн 
61. Улаанбаатар Ж. Аманжол Монголын баг сумдын үндэсний холбооны Орхон аймаг дахь тэргүүн
62. Улаанбаатар Г. Дониддагва Өвөрхангай аймгийн Арвайхээр суман дахь тэргүүн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%