Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” АЙМГИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-03-30

Аймгийн хөгжимт драмын театрт насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх , хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сумдын Засаг дарга, сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөллийг хамруулсан “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт аймгийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Өлгий сумын ИТХ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын аймаг дахь салбар хамтран зохион байгуулав.

Тус зөвлөгөөн нь хүүхэд хамгаалал, хүүхдэд аюулгүй ээлтэй орчин бүрдүүлэхэд эцэг эхийн хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, цаашид тэдний зан үйл, ойлголт, хандлагад нөлөөлөх үйл ажиллагааг өргөн хүрээнд авч хэлэлцэж байгаагаараа онцлогтой болж байна.

Аймгийн Засаг дарга, ГХУСАЗСЗ-ийн орлогч дарга А.Гылымхан нээлтийн үйл ажиллагааг хийж хэлсэн үгэндээ: “Өнөөдөр аймгийн хүн амь 102 мянгад хүрлээ. Үүний 35200 нь буюу 34,6 хувийг бидний ирээдүй болсон 0-18 насны хүүхэд залуучууд эзэлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт өсөх хандлага ажиглагдаж гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд оролцсон гэмт хэрэгт онцгой анхаарал хандуулах шаардлагатай боллоо. Аймгийн төр, захиргааны зүгээс Гэр бүл, хүүхдэд зориулсан эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хамгааллын ажил үйлчилгээ үзүүлэх зорилгоор Хүчирхийллээс хамгаалах төвийг байгуулахаар санхүүжилтийг энэ жилийн төсөвт суулгалаа” хэмээн онцолж зөвлөгөөний үйл ажиллагаанаас амжилт хүсэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%