Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬД 70 ХҮНИЙГ ШАГНУУЛАХААР УЛАМЖЛАВ

2018-03-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр /2018.03.30/ Төрийн дээд одон медальд шагнуулахаар тодорхойлогдсон 70 хүний материалтай танилцаж, хэлэлцсэн юм.
Үүнд “Гавьяат багш цол”-оор 24 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Ж.Ангараг, Дархан сумын 8 дугаар багийн ахмад настан М.Очирбат нарыг, “Гавьяат малчин цол”-оор Орхон сумын малчин Д.Пунцаг шагнуулахаар уламжилав. Мөн  “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 5, “Алтан гадас” одонгоор 35, “Цэргийн гавьяаны одон”-оор 1,  “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 26 хүнийг тус тус шагнуулахаар хамт олон, аймаг, сумын Засаг дарга, харьяалах дээд байгууллагаар дэмжигдэн ирсэн бөгөөд Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар  Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%