Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн сургалтыг Говьсүмбэр аймагт 2014 оны 2 дугаар сарын 21-23 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав

2014-04-15

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн сургалтыг Говьсүмбэр аймагт 2014 оны 2 дугаар сарын 21-23 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Уг сургалтанд Говьсүмбэр аймгийн аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар, багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, сумдын иргэний танхимын ажилчид, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаныхан оролцож, нийт 82% ийн ирцтэй хамрагдав.
Сургалтанд: 
1. Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, үндэсний сургагч багш Ч.Батжаргал /-Хүний эрх, Жендэр, -Авлигаас урьдчилан сэргийлэх , ашиг сонирхлын зөрчил/ 
2. Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, үндэсний сургагч багш Ж.Долгор /-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан зохион байгуулах, Хурлын дэг, - Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчин: Үнсэн хууль бусад/ 
3. Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын Тамгын газрын дарга, үндэсний сургагч багш Д.Баясгалан /-Иргэдийн оролцоо, -Байгаль орчин, ногоон хөгжил/ 
4. Монголын баг, сумдын үндэсний холбооны ажилтан, үндэсний сургагч багш З.Пүрэвдулам /-Төсөв санхүү/ нар дээрх сэдвүүдээр хичээл заан явууллаа.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%