Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОНГООР 223 ЭХИЙГ ШАГНУУЛАХААР УЛАМЖЛАВ

2018-03-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралд /2018.03.30/ ИТХТ-ийн ажлын албанаас “Алдарт эх одонгоор шагнуулах тухай” асуудлыг оруулж хэлэлцүүлсэн бөгөөд  Тэргүүлэгчид олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж, “Алдарт эх”-ийн 1, 2 дугаар одонгийн болзол хангасан  ээжүүдийн материалтай танилцав.

“Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль” 2010.06.25-ны өдөр батлагдан 2011.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.

Уг хуулийн дагуу 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эх II одон, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эх I одон авахаар заасан байдаг бөгөөд Дархан-Уул аймгаас “Алдарт эх”-ийн I одонгоор 13, “Алдарт эх”-ийн II одонгоор 210 эхийг “Алдарт эх”-ийн одонгоор шагнуулахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас баталж, Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжиллаа. 

Дашрамд мэдээлэхэд “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-ийн 3.2-д “Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй гэж заасан.

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын 2013 оны  2 дугаар сарын 19-ны өдрийн ТГ/160 дугаар албан бичгээр дээрх хуулийн заалтыг тодруулан /“одон”-гийн буюу 4 дэх хүүхэд нь нэг нас хүрэхэд бусад 3 хүүхэд нь эсэн мэнд байгаа тохиолдлыг алдарт эхийн хоёрдугаар одон авах нөхцөл гэж үзнэ/ гэдэг тайлбарыг ирүүлсэн.

”Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдгийг 3.2-т заасан агуулгаар төсөөтэй ойлгоно гэж хуулинд заажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%