Даланзадгад сумын Зүүн Сайханы 5-р багийн Иргэдийн Нийтийн Хурал өнөөдөр
11:00 цагт боллоо. Энэ жилийн хувьд багуудын ИНХуралд УИХ-ын гишүүд,
Аймаг, Сумын удирдлагууд оролцож аймаг орон нутагт хийгдэж буй ажлууд
Бүтээн байгуулалтын жилийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтуудын талаар
иргэдэд мэдээлэл хүргэж иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Иргэд эрүүл
мэндийн салбарын үйлчилгээ болон боловсон хүчин нэмэгдүүлэх, ногоон
байгууламж, дулаан, бохирын шугамыг өргөн цар хүрээтэй хийх, агаарын
бохирдол утааг багасгах ажлыг эхлүүлэх зэрэг асуудлуудыг аймаг орон
нутгийн удирдлагуудад уламжилж байлаа.