Даланзадгад сумын Их-Уулын 6-р багийн 2018 оны анхдугаар Иргэдийн
Нийтийн Хурал өнөөдөр 12:00 цагт болж өнгөрлөө. Багийн ИНХуралд УИХ-ын
гишүүн Л.Энхболд, Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч
Т.Алтансүх болон холбогдох байгууллага, агентлагуудын албан хаагчид
оролцож иргэдэд мэдээлэл өгч иргэдийн санал хүсэлтийг сонсож, асуултанд
хариулан ажиллалаа.