Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДАЖ БАЙНА.

2014-04-15

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг

“НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛ
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт,

2013 оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн УИХ-ын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” (2013-2016) төсөл нь нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх, Төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 
2013 оны 6-р сард 123 ИТХ-аас төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтанд ямар сэдэв, агуулгатай байх тухай хэрэгцээний санал асуулга авахад Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах, ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах, орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага, авлигаас урьдчилан сэргийлэх, байгаль орчин - ногоон хөгжил, хүний эрх ба жендэр гэсэн 7 сэдвийг төлөөлөгчид үүрэг, хариуцлагаа дээшлүүлж ажиллахад нэн чухал хэрэгцээтэй хэмээн үзсэн. 
Энэхүү хэрэгцээн дээр суурилан Удирдлагын Академи, МУИС, Хүний эрхийн комисс, Авилгалтай тэмцэх газартай хамтран Төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулан, Сургагч багш нарыг бэлтгэж, 2013 онд Хэнтий, Өмнөговь, Төв, Баянхонгор, Баян-Өлгий аймаг, Сонгино-Хайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 2100 Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт амжилттай зохион байгуулагдсан. 2014 онд I улиралд үргэлжлэн Булган, Дорнод, Дундговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Дархан-Уул, Ховд, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ аймаг, Налайх, Багануур, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргийн нийт 6000 гаруй төлөөлөгчид сургалтанд хамрагдаад байна. 
3-р сарын 28, 29-ны өдрүүдэд Багахангай дүүргийн ИТХ-ын 17 төлөөлөгч, 6 ажлын албаны ажилтнууд Тэрэлж дэхь Улаанбаатар II цогцолборт энэхүү сургалт хамрагдаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%