Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хөвсгөл аймгийн аймаг, сумдын нийт Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт эхэллээ.

2014-03-10

Хөвсгөл аймгийн аймаг, сумдын нийт Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт эхэллээ. 

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг

“НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛ
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт,
2014 оны I, II улирал
2013 оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн УИХ-ын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” (2013-2016) төсөл нь нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх, Төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 
2013 онд Удирдлагын Академи, МУИС, Хүний эрхийн комисс, Авилгалтай тэмцэх газартай хамтран Төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулан, Сургагч багш нарыг бэлтгэж, Хэнтий, Өмнөговь, Төв, Баянхонгор, Баян-Өлгий аймаг, Сонгино-Хайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 2100 Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа. Төлөөлөгчдийг чадавхижуулах үндэсний сургалтын хөтөлбөр нь доорх 7 сэдвийг багтаасан 24 цагийн 3 өдрийн сургалт юм. 

Сургалтын сэдэв Цаг
1. Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс 2 цаг
2. Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах 2 цаг
3. ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах 4 цаг
4. Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага6 цаг
5. Авлигаас урьдчилан сэргийлэх 4 цаг
6. Байгаль орчин - ногоон хөгжил 4 цаг
7. Хүний эрх ба жендэр 2 цаг
Нийт 24
Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт 2014 оны 1, 2-р улиралд үргэлжлэн 16 аймаг, 6 дүүргийн 6000 гаруй Төлөөлөгчдийг хамран зохион байгуулагдаж буй ба 2014 оны 2-р сарын 17-ноос Булган, Дорнод, Дундговь, Говьсүмбэр, Говь-Алтай аймагт хэрэгжиж Өвөрхангай, Завхан, Дархан-Уул аймгуудын сургалт явагдаж буй. 3-р 10-нд буюу өнөөд Ховд, Хөвсгөл аймгийн сургалт эхэллээ. Хөвсгөл аймгийн 23 сумын нийт 584 төлөөлөгч, оролцогчид 4 ээлжинд хуваагдан 3-р сарын 10-22-ны хугацаанд Мөрөн хотод суралцах ба аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ажлын албанаас бэлтгэгдсэн С. Цогтоо, Ч.Ганбаатар, н.Дагийсүрэн нарын сургагч багш нар дээр Орхон аймгийн ИТХ-ын сургагч багш Д.Доржпүрэв нэмэгдэж сургалтанд багшилж байна. Эхний ээлжинд Ханх, Чандмань-өндөр, Цагаан-үүр, Рашаант, Эрдэнэбулган, Тариалан сумдын 145 Төлөөлөгчид бүрэн цуглаж сургалтандаа хамрагдаж буй болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%