Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын Төлөөлөгч эмэгтэйчүүдэд зориулсан манлайллын сургалтын хөтөлбөр, агуулгыг хэлэлцэв.

2014-04-15

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд 2014-2015-нд зохион байгуулагдах гэж буй ИТХ-ын 2204 эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан Манлайллын сургалтын хөтөлбөр, агуулгыг хэлэлцэх уулзалт 2014 оны 3-р сарын 26-нд болов. 2013 оны 12-р сард шалгарсан МОНФЕМНЕТ байгууллагын багийн боловсруулсан хөтөлбөр агуулгыг аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, төслийн нэгж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглал багийнхан хэлэлцэж, шаардлагатай өөрчлөлт, саналуудыг тусгав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%