Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Шинээр томилогдсон Иргэний зөвлөлийн гишүүдэд ажлын чиглэл өглөө

2018-03-30

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Иргэний зөвлөлийн гишүүдийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 03 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоолоор шинээр томилсон.

Шинээр томилогдсон иргэний зөвлөлийн гишүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, ажлын чиглэл өгөх зорилгоор 03 дугаар сарын 30-ны өдөр  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас  сургалт зохион байгууллаа.

Сургалтаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Энхбат ажлын чиглэл өгч, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг даалгавар өглөө. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газраас холбогдох асуудлаар арга зүйн чиглэл өгч ажиллалаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%