Аймгийн ИТХ-ын дарга, Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Салбар Зөвлөлийн дарга Б.Өсөхбаяр, Засаг дарга Ц.Мөнхнасан нар нээлтийн арга хэмжээг нээн үг хэлж
ГХУССЗөвлөлөөс цагдаагийн албан хаагчдын ажиллах нөхцөл боломжыг хангах, сайжруулах ажлын хүрээнд бүх сумдын хэсгийн төлөөлөгч нарт гэр интернет гардуулж өгөв.
Мөн энэ үеэр Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цолоор 2 албан хаагч, цагдаагийн ахмад цолоор 9 алба хаагч, Архангай аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар 1 алба хаагч, цагдаагийн ахлах ахлагч цолоор 1 алба хаагч, цагдаагийн ахлагч цолоор 3 алба хаагчийг тус тус шагнав. Мөн Цагдаагийн газарт шинээр томилогдсон 9 албан хаагч цагдаагийн тангараг өргөлөө.