Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР БОЛЖ ӨНДӨРЛӨВ

2018-04-02

Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс Олон улсын эмч нарын эрхийг хамгаалах өдрийн баярын хурлыг 3 дугаар сарын 3? ны өдөр зохион байгууллаа. “Энэ онд эрүүл мэндийн салбар “Эрүүл мэндийн хүртээмжтэй даатгал-хариуцлагатай үйлчилгээ” уриан дор ажиллаж,аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Элэгний эмгэггүй аймаг болох зорилт тавьж, загвар төслийг улсын хэмжээнд анхдагчаар амжилттай хэрэгжүүлж байгаа нь эмч таны сэтгэл зүтгэл үр дүн юм. Төслийг хэрэгжүүлснээр Архангай аймгийн хэмжээнд элэгний С вирусын тархалтыг зогсоож, элэгний өвчлөл, хүндрэл, нас баралтыг бодитой бууруулах боломж бүрдлээ. Өнгөрсөн 2017 оны эрүүл мэндийн салбарт томоохон ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд 12 сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин олгож, Нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс засал, гемодиализын эмчилгээг шинээр нэвтрүүлснээр орон нутгийн иргэдэд үйлчилгээ шуурхай хүрч байгаагийн зэрэгцээ 3 дугаар шатлалд явах иргэдийн ачаалал буурч байна. Мөн Нэгдсэн эмнэлэгт оношилгоо, шинжилгээ, эмчилгээний тоног төхөөрөмж худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлж эмчилгээ үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлээд байна. 

Хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авъяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа эмч нартаа Олон улсын эмч нарын өдрийн мэнд хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе” хэмээн аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ онцлон хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%