Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭВДЭРСЭН ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВЧ, НӨХӨН СЭРГЭЭНЭ

2018-04-04

Аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдаанаар “Газар нутгийг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах тухай” хэлэлцэж, ашигт малтмал олборлож болох газруудыг таван жилийн хугацаатайгаар тусгай хэрэгцээнд авахаар боллоо.
Тухайлбал, Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Тарагт, Уянга, Хайрхандулаан сумдын нутагт 1430,7 га талбай олборлолтонд өртөөд байгаагаас 347,7 га талбайг нөхөн сэргээж, 828,4 га талбай эвдрэлтэй байна. Нийт талбайн 1179 га нь уул уурхайн олборлолтоос, 251,6 нь га нь гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанаас эвдэрчээ. Эдгээрээс Хайрхандулаан сумын нутаг “Баргилт”, “Эргэн-Ус”, Баруунбаян-Улаан сумын нутаг “Цагаан дэл”, “Сайрын өтөг”, “Гурвантээг” зэрэг газруудыг тусгай хэрэгцээнд авч, суманд үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүдээр нөхөн сэргээлт хийлгэх шийдвэрийг ИТХ-ын хуралдаанаар баталсан юм. 

Энэ тухай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэлэхдээ “Мал багатай, тогтмол орлогогүй, оюутныхаа сургалтын төлбөрийг, банкны зээлээ төлж чадахгүй байгаа иргэдийг тодорхой ажил, орлоготой байлгах үүднээс энэ шийдвэрийг гаргаж байна” гэв. Мөн тэрбээр сумдын Засаг дарга нарт хандан гэрээ байгуулан ажиллах нөхөрлөлд тухайн сумын ажил, орлогогүй иргэдийг хамруулахыг уриаллаа.
Б.Батчимэг