Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хурал хуралдлаа

2014-07-24

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, аймгийн 2014 оны төсвийн тодотголын тухай асуудлыг хэлэлцлээ.

Төсвийн тодотголоор цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогыг 35,000.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, орон нутгийн орлогыг 5,678,551.0 мянган төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлгийн орлогыг 1,078,099.5 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 34,604,907.4 мянган төгрөгөөр, улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийг 39,339.2 мянган төгрөгөөр бууруулж 12,224,327.6 мянган төгрөгөөр баталсан.

Орон нутгийн хөгжлийн санд төвлөрсөн хандивын орлого 110,000.0 мянган төгрөг, хүдэр баяжуулах цехийн шлам борлуулалтын орлого 258,000.0 мянган төгрөг, нийт 368,000.0 мянган төгрөг, мөн хүлээгдэж буй гүйцэтгэлээр орох 1,257,000.0 мянган төгрөг бүхий нийт 1,625,000.0 мянган төгрөгийг хуваарилсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%