Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОЮУТАН ЦЭРЭГТ ӨНӨӨ ЖИЛ 35-Н ОЮУТАН ХАМРАГДАЖ БАЙНА

2018-04-06

      Оюутан цэрэг сургалт хуулийн дагуу 5 дахь жилдээ улсын хэмжээнд хэрэгжиж байна. Дархан-Уул аймгийн оюутан залуусын 35-н өнгөрсөн жил алба хаасан бол өнөө жил дахин 35-н оюутан хамрагдаж байна. Зэвсэгт хүчний 330 дугаар ангид нээлтийн арга хэмжээ /2018.04.04/ боллоо. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат болон холбогдох удирдлагууд хүндэтгэлтэйгээр оролцсон юм. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болгон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаагаараа ач холбогдолтой билээ. Оюутан цэргүүд өнөөдрөөс эхлэн 2 сар танхимын сургалтад амралтын өдрүүдэд хамрагдах бөгөөд 06 дугаар сарын 1-нээс хээрийн сургалтад гарах ажээ. Тус хээрийн сургалт Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид болох юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%