Саяхан Ширээний теннисний өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн. Тэмцээнд Ховд аймгийн 20 гаруй тамирчид оролцсон бөгөөд 5 тамирчин медаль хүртсэн байна. Энэ нь Ховд аймгийн тамирчдын хувьд сүүлийн 20 гаруй жил үзүүлээгүй түүхэн амжилт болж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид, багш дасгалжуулагчдыг Ширээний теннисний олон улсын энэ өдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
Энэ жилийн Ширээний теннисний өсвөрийн УАШТ-ний 13-15 насны ангилалд тамирчин Ү.Мөнх-Эрдэнэ мөнгө, Ц.Шинэцэцэг, Б.Оюун-Эрдэнэ нар хүрэл, 10-12 насны ангилалд Н.Батбаяр мөнгө, 9-өөс доош насны ангилалд Б.Мичид мөнгөн медаль хүртсэн байна.