Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” АЯН ЗАРЛАЖ БАЙНА

2018-04-06

          Дархан сумын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багуудын үйл ажиллагааг дэмжин тогтмолжуулах, хамтран ажилладаг байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтарсан багийн гишүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, “Гэр бүлийн тухай”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай” хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гарсан дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө хамтдаа”  аяныг  аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүд хамтран зарлаж байна.



          “Хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө хамтдаа”  аяныг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 06 дугаар сарын 09-ний хооронд зохион байгуулна. Аяны удирдамжийг уг аяныг хамтран зохион байгуулах  Дархан сумын ЗДТГ, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Боловсрол, соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудад  хүргүүллээ. Удирдамжид аяны хүрээнд зохион байгуулах ажлын чиглэлүүдийг  тусгасан бөгөөд хамтран ажиллах байгууллага бүр төлөвлөгөө гарган ажиллах юм.
           Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг гэж хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд энэ хуульд заасан эмнэлгийн тусламж үйлчилгээ, хохирогчид үзүүлэх сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, холбон зуучлах үйлчилгээг хамтран үзүүлэх сум, багийн Засаг даргаар ахлуулсан зохион байгуулалтын хэлбэрийг хэлнэ гэж заасан байдаг.  Хамтарсан багуудын үйл ажиллагааг дэмжин идэвхжүүлснээр гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ахиц гарах болно.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%