Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Өмч хамгаалах комиссын хурал боллоо.

2018-04-07

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 06, 14 дүгээр тогтоолоор холбогдох байгууллагуудад эзэмшигч тогтоосон, хөрөнгийг акталсан, худалдсан, шилжүүлсэн, данснаас хассан хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг зохих журмын дагуу хийхийг байгууллагуудын өмч хамгаалах байнгын зөвлөлд үүрэг болгосны дагуу Засаг даргын Тамгын газрын хуучин хогийн машиныг данснаас хасах, 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 2 дугаар багийн нутаг Цагаан дэрс, Шанд, 4-р багийн нутаг Бор цохионд гаргасан худгуудыг орлого авч хөрөнгийн өөрчлөлтүүдийг хийсэн байна. Сайн-Оюут ахлах сургуулийн өмч хамгаалах байнгын зөвлөлийнхөн 26 нэр төрлийн үндсэн хөрөнгийг актлан устгах, Ирээдүй цэцэрлэг 3 нэр төрлийн үндсэн хөрөнгийг, Эрүүл мэндийн төв 8 нэр төрлийн үндсэн хөрөнгийг устгах үйл ажиллагааг журмын дагуу хийж холбогдох материалыг сумын өмч хамгаалах комисст ирүүлснээр 2018 оны 04 сарын 06-ны өдөр сумын өмч хамгаалах комисс холбогдох материалыг хянаж үзээд аймгийн ОНӨГ-т хүргүүллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%