Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ, ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР “АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДАМЖАА” СЭДВЭЭР СУРАЛЦЛАА

2018-04-09

         Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, Иргэдийн төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт зориулсан “Аюулгүй байдлын дамжаа” сэдэвт сургалт 2018 оны 04 дүгээр сарын 5-ны өдөр Хууль сахиулахын их сургуульд боллоо. ХЗДХЯ, ХСИС-ийн Хууль  сахиулахын Удирдлагын Академиас  зохион байгуулсан тус сургалтад хамрагдагсад Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэх, гадаад бодлогын уламжлал, дипломат ёс жаяг, шинээр батлагдсан хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замын талаар мэдээлэл солилцов.

Энэ үеэр ХСУА-ийн Аюулгүй байдлын удирдлага, стратегийн профессорын  багийн профессор, цагдаагийн дэд хурандаа  Г.Базарваань “Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин”, Дипломат академийн  ТУЗ-ийн дарга Л.Удвал “Монгол Улсын гадаад бодлого, уламжлал”, Дипломат академийн  багш, Элчин сайд О.Дамбийням “Дипломат ёс горим”, Үндэсний тагнуулын академийн багш  Н.Баатархуяг “Мэдээллийн аюулгүй байдал”, ХСИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Гантөмөр “Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, хэрэгжилт, үр нөлөө”, ХСИС-ийн Эрх зүй нийгмийн ухааны сургуулийн Эрх зүйн онолын  тэнхимийн дэд профессор, доктор, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнхзул “Зөрчлийн хуулийн үзэл баримтлал, хэрэгжилт, үр нөлөө” сэдвээр лекц уншлаа.

“Аюулгүй байдлын дамжаа” сэдэвт тус сургалт үр дүнтэй болсныг аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, Иргэдийн төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар онцолсон юм.

Цаашид  аюулгүй байдлын асуудлаар анхан болон ахисан шатны сургалтыг орон нутаг, нийслэлийн хэмжээнд цуврал хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар ХСУА-ийн Аюулгүй байдлын удирдлага, стратегийн профессорын багийн дэд профессор, доктор, дэд хурандаа Г.Лхагвамаа онцоллоо.

Арга хэмжээний төгсгөлд, сургалтад хамрагдсан  Засаг даргын орлогч, Иргэдийн төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт сертификат гардуулав.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%