Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨР, ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТИЙН МӨНГИЙГ ОЛГОХООР БОЛЛОО

2018-04-10

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйл “Албан татвараас чөлөөлөгдөх орлого”-ийн 16.1.10, 16.1.12 дугаар заалт, 24 дүгээр зүйл “Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх тухай” 24.6, 24.7 дугаар заалтын дагуу Хувь хүний орлогын албан татварын2017 оны тайлангаар хөнгөлөлт чөлөөлөлт эдэлсэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд тайлангаа ирүүлсэн 1378 иргэний 922,884,617 төгрөг 70 мөнгөний буцаан олголтыг хуулийн дагуу 4 дүгээр сард багтааж, 2018 оны 01 дүгээр сарын 26-наас 2 дугаар сарын 15-ныг дуусталх хугацаанд тайлангаа ирүүлсэн 1385 иргэний 663,701,405 төгрөг 90 мөнгөний буцаан олголтыг дараагийн ээлжид, нийт 2763 иргэний 1,586,586,023 төгрөг 60 мөнгийг олгуулахаар Сангийн сайдын 2009 оны 104 дүгээр тушаалаар батлагдсан маягтын дагуу гаргаж хүргүүлсэн байна. Уг буцаан олголтын эхний ээлж болох 1 дүгээр сарын 25-ны дотор тайлангаа татварын албанд ирж өгсөн иргэдийн 922,9 сая төгрөгийг энэ 7 хоногийн сүүлээр олгохоор болсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%