Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ: АЖЛААС ГАРСАН Ч, ХАЛАГДСАН Ч ТЭТГЭМЖ АВНА

2018-04-10

          Та нийгмийн даатгалын шимтгэлээ 24 сараас доошгүй, тэр дундаа сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажлаасаа гарвал ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Ажилгүйдлийн тэтгэмжийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс эсвэл нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгодог. Иргэд бүртгүүлэхдээ ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэрээ авч очно.

-Ажилгүйдлийн тэтгэмж авахад даатгуулагчийн аж­лаас халагдсан шалтгаан хамаарах уу?

Ажлаас чөлөөлөгдсөн хоёр шалтгаанаас болж тэтгэмж бодох хоногт өөрчлөлт ордог. Өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан, хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрч­сөний улмаас ажлаас халагдсан бол ажлын 40 өдрийн тэтгэмж олгодог. Харин байгууллагаас шалтгаалан ажлаас халагдсан бол 76 хоногийн тэтгэмж бодуулж авдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%