Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баянцагаан суманд төрийн албаны туршилтын шалгалтыг явууллаа

2018-04-09

Төв аймаг дахь салбар зөвлөлөөс Монгол улсын Төрийн албаны зөвлөл, Баянцагаан сумын ЗДТГ-тай хамтран төрийн албаны мэргэшлийн шалгалтад бэлтгэж байгаа иргэдэд арга зүйн зөвлөгөө өгөх, цахим шалгалтын системтэй танилцуулах, иргэд өөрөө өөрсдийгөө сорин хууль эрх зүйн мэдлэгийн түвшингээ тогтооход туслах зорилгоор “Туршилтын шалгалт”-ыг зохион байгуулж байна.

 Тус шалгалтад Баянцагаан сумын 30 иргэн бүртгүүлж, ерөнхий мэдлэгийн шалгалтад хамрагдаж байна. Шалгалтад тэнцсэн иргэд үргэлжлүүлэн ур чадварын шалгалтад орно.

Энэхүү арга хэмжээ нь хөдөө орон нутагт анх удаа зохион байгуулагдаж байна.


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%