“СУВИЛАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ БАЙНА
Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Сувилагч” хөтөлбөрийн хүрээнд Аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасгийн ахлах сувилагч Н.Ууганчимэг Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж, Алтанбулаг сумын сувилагч Баярцэцэг Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт тус тус ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд орон нутагт нийгмийн эрүүл мэндийн асуудал ямар түвшинд байгаа талаар харилцан туршлага солилцох бөгөөд “Сувилагч” хөтөлбөрөөр дамжуулан иргэдэд эрүүл мэндээ хамгаалах, эрүүл аж төрөх дадал хэвшил олгох, мэдээлэл сургалт явуулах, эмнэлэгийн дотоод үйл ажиллагааны чанарыг сайжруулах, ажлыг эрчимжүүлэх зэрэг олон ажлуудыг зохион байгуулахаар болсон байна.