Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж "АА" бүлгийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв

2018-04-10

Монголын “Архичид аминчлахуй” /АА/ бүлгийн ерөнхий менежер И.Юм Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ аймгийн ИТХ-ын дарга А.Ишдоржтой уулзаж санал солилцлоо. Тэрбээр Өвөрхангай аймаг дахь АА бүлгүүдээр дамжуулан архинд донтох өвчнөөс эдгэрэхийг хичээж буй хүмүүст хүрч ажиллах хүсэлтэй байгаагаа хэлэв. Мөн улсын хэмжээнд Өвөрхангай аймагт анх удаа байгуулсан Мэргэжлийн багийн үйл ажиллагааг маш үр дүнтэй, бусад аймгуудад туршлага болохуйц ажил болно хэмээгээд багийн ажлыг АА бүлгүүд рүү чиглүүлэн дэмжиж ажиллахыг хүссэн юм. 
Архины хамаарал бүхий олон хүнийг үнэ төлбөргүйгээр, эм бэлдмэлгүйгээр хорт зуршлаас ангижруулж, олон гэр бүлийг айдас түгшүүр, алдаа эндэгдлээс хамгаалж байгаа АА бүлгийг болон тэдэнтэй хамтран ажиллахаар байгуулагдсан Мэргэжлийн багийг бодлогоор дэмжиж ажиллахаа аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж илэрхийлээд байна.
Б.Батчимэг