Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Өмнөговь аймгийн Сэврэй сум БҮХ НИЙТИЙН санал асуулга зохион байгуулав

2014-08-26

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачлагаар 2015 онд орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээг эрэмбэлэх БҮХ НИЙТИЙН санал асуулгыг зохион байгуулж байна.

Төслийн зорилго нь орон нутгийн хөгжлийн санг зарцуулахад иргэн бүр оролцож, цөөхөн хэдхэн хүний санаагаар бус олонх нь дэмжиж байгаа төслийг хэрэгжүүлэхэд оршино.

Санал асуулгын нээлтийг сумын залуучуудын уулзалтаар нээж, залуучуудын саналыг авч, хөдөөний 8 цэгт малчдын саналыг авч, санал өгсөн иргэдийг 500 нэгжээр урамшууллаа.

Санал асуулгын үйл ажиллагааны ажлын хэсэгт тухайн тойргоос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч орж ажилллалаа. Санал асуулгы явуулсан газар бүрт Соёлын төвийн үйлчилгээ, явуулын номын сан, багийн эмч ажиллаж, хөгжилтэй тоглоом зэрэг арга хэмжээг явуулж иргэддээ үйлчиллээ. Сумын төвийн иргэдийн санал асуулгыг 9 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%