Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГҮҮД НЭЙБОРС ОУТББ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

2018-04-11

         Гүүд Нэйборс ОУТББ нь БНСУ-д 1991 онд байгуулагдсан хүмүүнлэг болон хөгжлийн төлөөх Олон Улсын Төрийн Бус Байгууллага бөгөөд НҮБ-ын Нийгэм Эдийн Засгийн Зөвлөлөөс Ерөнхий Зөвлөх Эрх авсан. Мөн тус байгууллага нь НҮБ-ийн Мянганы хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэж үнэлэгдэн 2007 онд НҮБ-ийн Мянганы Хөгжлийн Сангийн шагнал (MDGs Award) хүртсэн юм. Одоогоор дэлхийн 35 оронд суурин төлөөлөгчийн газраа байгуулан хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар нь 2006 онд байгуулагдсанаас хойш нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Налайх, Баянзүрх, Сонгино хайрхан, Хан-Уул дүүргүүдэд Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр, Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
2018 оноос Дархан-Уул аймагт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон тул дараах ажлын байрнуудад ажилтан шалгаруулж авна.
1.Төсөл хөтөлбөрийн ажилтан
Боловсрол: Нийгмийн ажилтан, сэтгэл судлаач, нийгмийн ухааны чиглэлээр их дээд сургууль төгссөн.
Ерөнхий шаардлага:
- Ажлын туршлагатай, хүүхэдтэй ажиллах хүсэл, сонирхолтой
- Зөвлөх болон дэмжих чадвартай нөлөө бүхий орон нутгийн удирдах байгууллага, бүлгүүдтэй хамтран хүрээгээ тэлж ажиллах чадвартай
- Орон нутгийн хөгжлийн төлөөх хороо болон сайн дурын багийг зохион байгуулан ажиллах чадвартай
- Хүмүүнлэгийн талаарх дүрэм журмыг мэддэг байх
- Компьютерийн хэрэглээний програм болон интернетийн орчинд ажиллах чадвартай
- Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Цаг сайн баримталдаг, нягт нямбай, багаар ажиллах чадвартай
2. Хувьдаа машинтай жолооч ажилд авна. (B ангилалтай)
Боловсрол: Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
Ерөнхий шаардлага:
- Ажил хэрэгч, цаг баримталдаг, үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай
- Найдвартай, аюулгүй үйлчилгээ үзүүлэх чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах
МАТЕРИАЛ ӨГӨХ:
1) Англи хэл эсвэл монгол хэл дээр ажлын анкет бичиж, холбогдох материалуудаа хавсаргаж дараах цахим хаягаар илгээх (gnmongoliahr@goodneighbors.org.mn)эсвэл
2) Гүүднэйборс байгууллагын оффис дээр ирж ажлын анкет бөглөж өгөх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
-Анкет
- Жолооны үнэмлэхийн хуулбар /жолооч-д хамаарна/
-Диплом болон сертификатын хуулбар
-Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
-Нэг хувь цээж зураг /сүүлийн 6 сард авхуулсан/
Бүрдүүлсэн материалаа БГД, 2-р хороо, “Рокмон бюлдинг”оффисын 10 давхар 1008 тоотод авчирч өгөх эсвэл доорх цахим хаяг руу CV болон материалаа илгээнэ үү.
Утас: 7014-4155, 7014-4122, и-мэйл: gnmongoliahr@goodneighbors.org.mn
Материал хүлээн авах хугацаа: 2018 оны 04 дүгээр сарын 20-ыг дуустал
Сонгогдсон ажил горилогчид утсаар мэдэгдэн ярилцлагад дуудна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%