Аймгийн “Ном” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд О. Адъяа даргатай Дархан сумын Малчин багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн санаачлагаар Малчин баг, Төв номын сан, Од цогцолбор сургууль хамтран, номын сангийн үйлчилгээг хөдөөгийн малчин иргэдэд хүргэх зорилгоор “Номын сан малчдад” аяныг зарласан байна.
Аяны хүрээнд Од цогцолбор сургуулийн 6-12 дугаар ангийн 40 бүлгийн 1200 гаруй сурагчид “Номын хандив” 14 хоногийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Сурагчдын хандивласан номыг малчин иргэдэд хүргэж уншуулах ажлыг тогтмолжуулснаар тэдний оюуны эрэлт хэрэгцээг хангахад чухал ач холбогдолтой ажил болох юм.