Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

2018-04-13

          Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ИТХ-ын Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид өнөөдөр /2018.04.12/ Дархан-Ус суваг ОНӨХК дээр хэрэгжиж буй “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн явцтай танилцлаа.

          Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл” -ийн хүрээнд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд  төслийн хүрээнд төв цэвэрлэх байгууламжийг шинэчлээд зогсохгүй бохир усны дамжуулах шугам хоолой, тоног төхөөрөмж, насос станц, дулааны шугам шинээр татах гэсэн 3 бүлэг ажил хийж эхэлжээ.

           Бохир усны шугамын засвар, шинэчлэлтийн ажлыг “Бридж констракшн” ХХК 599,0 мянган ам.доллараар, төв цэвэрлэх байгууламж хүртэлх дулааны шугам, насос станцын шинэчлэлтийн ажлыг “Хүрд” ХХК 501,0 мянган ам.доллараар гүйцэтгэж байгаа 2020 он гэхэд Төв цэвэрлэх байгууламжийг барьж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Ингэснээр бохир ус цэвэрлэгээний чанарын төвшин дээшилж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө арилах олон давуу талтай юм.

          Бохир усны дамжуулан шахах 2 станц, Төв цэвэрлэх байгууламжийн бүх барилга байгууламж, насос тоног төхөөрөмжүүд бүрэн шинэчлэгдэх ажлыг Герман-Италийн хамтарсан “PFEIFFER” компани ерөнхий гүйцэтгэгчээр шалгарч  2017 оны 12 сарын 23-ны өдрөөс гэрээ байгуулан ажиллаж байна.

          Мөн “Дархан Ус суваг” ХК нь хоттойгоо нас чацуу шахам 5300 метр шугам хоолойг шинэчлэхээс эхлээд дагалдах олон ажлыг эргэн төлөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлээр хийж гүйцэтгэхээр ажил өрнөөд байна. Эдгээр ажил хийгдсэнээр одоо ашиглаж байгаа хуучирсан шугамууд шинээр солигдохоос гадна эн тэргүүнд иргэдийн амьдрах орчин сайжрах, ундны усны эх үүсвэр болсон Хараа голын сав газрын тогтвортой байдлыг хангахад том хувь нэмэр үзүүлнэ хэмээн үзэж байна.

           Төслийн эхний үе шатыг хэрэгжүүлэх үеэр хэмнэгдсэн хөрөнгөөр тус байгууллага  . Дугуйт экскаватор, үйлчилгээний автобус, явуулын гагнуурын зориулалтын автомашин болон 3 цэгийн шугам хоолой өргөтгөх ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

           Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид “Дархан ус суваг” ХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлээд төслийн өнөөгийн явц цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний боломжуудын талаар харилцан санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%