Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО.

2018-04-13

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Төрийн шагналд уламжлах тухай, Төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2018 оны 1-р улирлын төсвийн гүйцэтгэлийн тухай, ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх аймгийн нэгдсэн төлөвлөгөө, Улсын чанартай авто замын дагуух газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, өмчлүүлэхэд баримтлах чиглэлийн тухай, “Сэлэнгэ” үүлдрийн үхэр өсгөж, үржүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Аймгийн нөөцийн газрын 2017 оны тайланг сонсох, Худалдан авах ажиллагааны 1-р улирлын тайлангийн тухай, Орон нутгийн өмчийн газрын 2017 оны ажлын тайлангийн тухай, хөрөнгө данс бүртгэлээс хасах тухай /“Булган мээж” ОНӨХХК-ий даралтат цамхаг/ зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Хэлэлцсэн зарим асуудлаар тогтоол гаргаж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлээр холбогдох байгууллага, хүмүүст үүрэг чиглэл өглөө. 

 


 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%