Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Орон нутгийн өмчийн газар 2017 оны тайлангаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд тайлагналаа

2018-04-13

Орон нутгийн өмчийн газар 2017 онд орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/, ХХК-иудад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдтэй хамтарсан шалгалт хийж, “Илчит Хутаг”, “Тэшиг ус” компаниудад цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж хүргүүлж, “Хүрээ Хутаг” ХХК-д хөрөнгийг түрээсээр ашиглуулах гэрээг цуцлуулан, 2017 оны 04 дүгээр сард түрээслүүлсэн хөрөнгийг “Илчит Хутаг” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хүлээлцүүлэн тус үйлдвэрийн газар нь үйл ажиллагааны чиглэлийн дагуу халаалт, дулаан хангамж, цэвэр ус түгээх, бохир ус зайлуулах ажлыг хийж  байна. Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг Булган сумын ЗДТГ-т, “Шахмал Түлш” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 224.6 сая төгрөгийн хөрөнгийг “Булган Мээж” ОНӨХХК-д, 190.7 сая төгрөгийн хөрөнгийг Сэлэнгэ сумын ЗДТГ-т, 1.4 сая төгрөгийн хөрөнгийг Баян-Агт сумын ИТХ-д тус тус шилжүүлж аймгийн нөөцийн газрын статусыг өөрчлөн ААТҮГ-ын хэлбэрээр зохион байгуулан ажиллаж байна. Дархан Уул аймаг, Сэлэнгэ аймгуудын Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагаатай танилцаж туршлага судалж, Сумд болон агентлагуудын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэнгүүдийг хамруулсан “Цахим 2” системийн сургалтыг зохион байгуулж, захиалагч байгууллагууд цахим тендер зохион байгуулахад бэлтгэгдсэн. Уг сургалтанд нийт 40 төрийн албан хаагч хамрагджээ.

Мөн өдрүүдэд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшүүлэх А3 сертификат олгох сургалтыг зохион байгуулсан бөгөөд  60 гаруй иргэд төрийн албан хаагч хамрагдсанаас 35 төрийн албан хаагч, иргэний төлөөлөл А3 сертификат авсан байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%