АЙМГИЙН ДААМЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАТДОРЖ СОНГОГДЛОО
Архангай аймгийн даамын холбооны тэргүүнээр аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга М.Батдорж сонгогдлоо. Архангай аймгийн даамын холбооны багш С.Пүрэвсүрэн " Лут-хүү" клубыг үүсгэн байгуулсан байна.Архангай аймгийн даамын холбооны тэргүүний нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо. Эрэгтэйчүүдэд 1-р байр, дэд мастер Эрдэмбилэг Цэнхэр сум, 2-р байр дэд мастер С.Пүрэвсүрэн Лутхүү клубын багш, 3-р байр дэд мастер Должинсүрэн Цэнхэр сумын даамын багш, 4-р байр Ганбаатар, 5-р байр Э.Эрдэнэдэлгэр "Лутхүү клуб, Хүүхдийн тусгай байрыг Н.Батбуян Лутхүү клуб, Ц.Жанчивсүрэн Цэнхэр сум, Эмэгтэй 1-р байр дэд мастер П.Сурмаасүрэн Лутхүү клуб, 2-р байр Ж.Бурмаа 1-р сургууль, 3-р байр О.Уртнасан МУБИС, Хүүхдийн тусгай байр Б.Анхзул 1-р сургууль, Д.Ариунгоо Лутхүү клуб, Сонирхогчдоос 1-р байр Цолмонбаяр Цэнхэр сум, 2-р байр Малчинхүү Цаг уур, 3-р байр Батбаяр нар эхний байруудад шалгарчээ. БНХАУ-ын Шинтай хотод 4 сарын 21-26 -ны хооронд зохион байгуулагдах бөгөөд 2018 оны Азийн АШТ-нд "Лут-хүү" клубээс 4 тамирчин оролцохоор болоод байна.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 4066