Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ШАЛГАН ТУСЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2018-04-16

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шалган туслах ажлын хэсэг Төв аймгийн Орон нутгийн өмчийн газарт 4 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд батлагдсан удирдамжийн дагуу ажиллаа. Сургалт зохион байгуулах ажлын хүрээнд Төрийн болон Орон нутгийн өмчит  байгууллагуудын дарга, эрхлэгч, нягтлан бодогч нарт өмчийн бүртгэл, хяналт, программ хангамжийн дүүргэлт, хөрөнгийн дахин үнэлгээний талаар сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтанд 45 байгууллагын 114 албан хаагчид хамрагдаж үр дүнтэй зохион байгуулагдсан. Мөн уг ажлын хүрээнд “Удирдлагыг мэдээлэлжүүлэх цахим систем”-ийн сургалтанд 30 байгууллагын нятлан бодогч нар хамрагдлаа.

Төрийн өмчит “Төв-АЗЗА”, Орон нутгийн өмчит “Төв-Чандмань” ДЭХГ-ын үйл ажиллагаа болон холбогдох мэдээ тайлан, ТУЗ-ийн тогтоол шийдвэр, тэдгээрийн хууль, эрх зүйн үндэслэл, ажлын төлөвлөгөө, түүний хэрэгжилттэй танилцаж заавар зөвлөмжийг өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%