Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН ГАДААД ХАРИЛЦАА ӨРГӨЖИЖ БАЙНА.

2014-08-27

Монгол улсын Дархан-Уул, БНСУ-ын Кёнги хоёр аймгийн хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Солонгос улсын Кёнги аймгийн хурлын дэд дарга IM CHYAE HO /ИМ ЧАЕ ХО/ тэргүүтэй зочид төлөөлөгчид Дархан-уул аймагт ажиллаж, ИТХ-ын дарга, Тэргүүлэгчидтэй уулзалт хийн, цаашид хөгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Талууд салбар бүрийн хоорондын хамтын ажиллагааг идэвхижүүлж, хоёр орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засаг, соёлын салбарыг хөгжүүлэх хоёр аймгийн найрамдал хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны үндсэн чиглэлд талууд тэгш эрх, харилцан ашигтай байх зарчим дээр үндэслэн улсын болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхитэй дэмжиж төлөөлөгчдийг харилцан айлчлуулж, шаардлагатай тохиолдолд төлөөлөгчдийг харилцан солилцож байхаар тусгав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%