Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"БИД ИРЭЭДҮЙН МАНЛАЙЛАГЧИД" ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-04-18

Хүүхдийн хүмүүжлийг төлөвшүүлэх, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, тодорхой төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг олгох зорилгоор Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Бид ирээдүйн манлайлагчид” сэдэвт зөвлөгөөн аймгийн Хөгжимт драмын театрт 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд Өлгий сумын удирдлагууд болон Шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Ерөнхий боловсролын сургуулиуд, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Баян-Өлгий аймаг дахь салбар болон төрийн бус байгууллагууд оролцож, холбогдох чиглэлээр мэдээ, мэдээлэл өглөө.

Зөвлөгөөнд 500 гаруй сурагч оролцсон бөгөөд хүмүүжилтэй зөв хүн болж төлөвших, мэдлэг, боловсролоо дээшлүүлэх нь ирээдүйн манлайлагч болох үндэс суурь гэдэг мэдлэг эзэмшлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%